Буцах

“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт сургалт боллоо

“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт сургалт боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гадаад харилцааны яам хамтран нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага болон гадаад харилцаа хамтын ажиллагааны асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан “Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт сургалт өнөөдөр Гадаад харилцааны яамны зөвшилцөл танхимд боллоо. Сургалтыг нээж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар үг хэлэхдээ Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хөгжлийн баталгаа нь Монгол улсын гадаад хамтын ажиллагаатай салшгүй холбоотой бөгөөд Монгол улсын бүхий л салбарт гадаад хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд иж бүрэн стратегийн харилцаа чухал ач холбогдолтойг онцлов.

Тус сургалтанд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлсэн үгэндээ гадаад бодлогын тулгуур болох улс төрийн харилцаа, эдийн засгийн харилцаа, соёлын харилцааг хөгжүүлэхэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага болон гадаад харилцаа хамтын ажиллагааны асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн оролцоо чухал бөгөөд олон улсын тавцанд Монгол Улсын язгуур эрх ашгийг хамгаалах, Монгол хүний нэр хүндийг өргөж “Оюунлаг, Чинээлэг, Хүндлэгдсэн, Хүлээн зөвшөөрөгдсөн, Үнэ цэнэтэй,” иргэн байхыг онцлон тэмдэглэв.   

 

Уг сургалтанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага хоорондын гэрээ, олон улсын гэрээ, гэрээний эрх зүй болон иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээ, дипломат харилцаа болон ёслолын талаар ГХЯ-ны холбогдох газрын удирдлага, төлөөлөгч нар танилцуулга хийж арга зүйгээр ханган нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага болон гадаад харилцаа хамтын ажиллагааны асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй холбогдох асуудлаар санал солилцсон ач холбогдол ихтэй сургалт боллоо.