Буцах

“Эрүүл мэндийн байгууллагын нотолгоонд суурилсан шийдвэр гаргалт” сэдэвт сургалт боллоо

 

Эрүүл мэндийн байгууллагын нотолгоонд суурилсан шийдвэр гаргалт” сэдэвт сургалт боллоо

Эрүүл мэндийн байгууллагууд нотолгоонд суурилсан бодлогын шийдвэр гаргах нь бодит байдлыг зөв тодорхойлох, судалгаа шинжилгээ хийх, бодлого боловсруулах, хүний нөөцийг хүрэлцээтэй байлгах, салбар дундын оролцоог хангаж хүн амын эрүүл мэндийг сайжруулахад чиглэгдэхээс гадна тухайн байгууллагуудын үйл ажиллагааг байнга дээшлүүлэхэд чиглэж байдаг.

Иймд өнөөдөр эрүүл мэндийн байгууллагын нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дээшлүүлэх зорилгоор харьяа эрүүл мэндийн байгууллагын  удирдлага, хүний нөөц, төсөл хөтөлбөр хариуцсан эмч эмнэлгийн мэргэжилтэн нарт хийсэн сургалтыг Нийслэлийн "Өргөө Амаржих газар" дээр зохион байгууллаа. Тус сургалтыг АШУҮИС-ийн НЭМС-ийн ЭМУ-ын тэнхимийн ахлах багш Л.Мөнх-Эрдэнэ /МВА.,MPH.,PhD/ “Нотолгоонд суурилсан шийдвэр гаргалт" сэдэвээр лекц уншиж арга зүйгээр хангалаа.

Сургалтын гол онцлог нь нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргах үзэл баримтлалыг хөгжүүлэх, шийдвэр гаргалтын үйл явцыг сайжруулах, нөхцөл байдлыг бодитойгоор тодорхойлох, танин мэдэх, хамгийн сайн хувилбаруудыг илрүүлэх ба түүнийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх явдал байлаа.