Нийслэл, орон нутгийн өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтын урилга

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх нийслэл, орон нутгийн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна.

Энэхүү сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ын хүрээнд явагдана.

Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа, магадлан итгэмжлэгдсэн, тусгай зөвшөөрөл бүхий өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулалтад урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.emd.gov.mn/639-2/ авна уу