Эрүүл мэндийн байгууллага байгуулах хуулийн этгээдийн хүсэлт хүлээн авна

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгжийн бүрдүүлсэн материалыг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав, Мишээл, Драгон, 6 буудал дахь оргил худалдааны төв/-д 2018 оны 11-р сарын 19-23 өдөр хүлээн авах байсныг тодорхой шалтгааны улмаас 2018 оны 12-р сарын 10-14 өдөр хүлээн авах болсныг мэдэгдэж байна.

 

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭГЧ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

 

/Жич: Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг анхааруулж байна/

 

Бүрдүүлэх бичиг баримт:

 

1.    Нийслэлийн Эрүүл мэндийн газарт албан хүсэлт гаргах /хаяг байршил, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, утасны дугаар тодорхой дурдах/

2.    Эрүүл мэндийн байгууллага байгуулах ТӨСӨЛ боловсруулах /Эрүүл мэндийн сайдын 2013 оны 145 дугаар тушаалын дагуу төсөл боловсруулна уу./

 

Жич: Эмийн сангийн тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авахгүй болно.

 

Холбогдох дугаар:   11324124,  11325054

Вэб хуудас: www.ubhealth.mn

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР