Буцах

Сар шинийн баярын өдрүүдэд дараах зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл мэнддээ анхаараарай

Уламжлалт сар шинийн баярын өдрүүдээр дараах зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл мэнддээ анхаарахыг ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ болон НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРААС ард иргэдэд уриалж байна. Үүнд:

1.    Бага насны хүүхдийг дагуулж айл хэсэхгүй байх

2.    Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх

3.    Хүүхдийн хамарт гавар, оксилины тосон түрхлэг зэргийг түрхэх

4.    Давс, сод, нимбэгний уусмалаар хоолойг зайлах

5.    Хүүхдийг дулаан хувцаслах, хэт бигнэхгүй байх

6.    Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, агааржуулалт хийх

7.    Гар ариутгагч, нойтон сальфетка тавих

8.    Амаар дамжуулан хүүхдэд хоол өгөхгүй байх

9.    Аяга, халбагаа дамжуулан хэрэглэхгүй байх

10.  Хоол хүнсээ тохируулж хэрэглэх

11.  Хийжүүлсэн ундаа хүүхдэд өгөхгүй байх

12.  Халуун, бүлээн аньс, чацаргана, аарц хэрэглэх

13.  Гэнэт 38 хэмээс дээш халуурах, тууралт гарах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл эмчид яаралтай хандах

14.  Жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхэд, өндөр настны эрүүл мэндэд онцгой анхаарах

15.  Хоолны хордлогоос сэргийлж салат, зуушийг өдөр бүр шинээр хийж байх

16.  Ууцыг халуун газар хадгалахгүй байх

17.  Түргэн муудах бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалах

18.  Бэлэн болон түүхий хүнсийг тусад нь хадгалах

19.  Хүнсний бүтээгдэхүүнийг бүрэн болгож хэрэглэх

20.  Алсын замд гарахдаа машины бүрэн бүтэн байдлыг хангах

21.  Хамгаалалтын бүс хэрэглэх

22.  Бага насны хүүхдийг машины зориулалтын суудалд суулгах

23.  Хурд болон суудлын даац хэтрүүлэхгүй байх

24.  Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барихгүй байх.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР