Буцах

ХАНИАДЫГ ГЭРТЭЭ ЯАЖ ЭМЧЛЭХ ВЭ !?

Хүүхэд хатгалгаагүй, ханиадтай байвал дараахи эмчилгээг хийнэ.

·         Ханиалга намдаах зөөлөн чанарын эм бэлдмэл /аньсны ханд, читамон, чигатуссин зэрэг/ уулгаарай.

·         Хөлөргөхгүй, дулаан хувцаслах нь зүйтэй.

·     Хамар нь битүүрч байвал ойр ойрхон цэвэрлэх хэрэгтэй. Хамрын хоёр нүхэнд зэрэг хөвөн хийж болохгүй. Хөвөнгөө сайтар имэрч, хамрын нүхэнд эргүүлэх хөдөлгөөнөөр оруулан зөөлөн татаж авна. Эм дусааж болохгүй.

·         Ханиад шуухинаа даамжирч, хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг ажиглаарай.

Өрх сум, багийн эмчдээ үзүүлж хяналтанд байх бөгөөд хэдийд эргэж үзүүлэх талаар эмчээсээ ЗААВАЛ асуугаарай.

ХҮҮХЭД ӨВЧИЛСӨН ҮЕД:

·     Хүүхдээ сайтар хооллох хэрэгтэй. Эх хүүхдийн ягаан дэвтэр дэх зааврын дагуу хоолыг бэлдэж, бага хэмжээгээр ойр ойрхон хооллоорой.

·         Халуун бүлээн шингэн сайн уулгана. Халуурах, амьсгаадах зэргээс улбаалан шингэн дутагддаг.

·         Хүүхдээ өвчтэй үед сайтар анхаарч, асарч сувилаарай.

ДАРААХИ ШИНЖ ТЭМДГИЙГ АЖИГЛААРАЙ:

·         Хүүхэд амьсгалж чадахгүй, ойр ойрхон амьсгаадах

·         Нойрмоглох, сэрээхэд хэцүү болох, эсвэл сэрэхгүй байх

·         Бөөлжих

·         Шингэн зүйл уухдаа дургүй буюу ууж чадахгүй байх зэрэг санаа зовоосон асуудал гарах

·         Халууныг зургаан цаг тутамд хэмжиж, 38.5 градус буюу түүнээс дээш байвал эмчийн зааврын дагуу халуун буулгах эм уулгана.

·         ЗӨВХӨН хатгалгаа өвчний үед антибиотик буюу амоксициллиныг эмчийн зааврын дагуу уулгах хэрэгтэй.

·     Гэр орон тань хотын төвөөс зайдуу бол парацетамол, амоксициллин, шингэн сэлбэх давс зэрэг эмийн нөөцтэй байх бөгөөд хугацаа алдалгүй тусламж хүргэхэд тустай.

·         Гэрээр эмчлэх эхний аргуудын дараа биеийн байдал дээрдэхгүй бол эмнэлэгт яаралтай хандаарай.

·         Бага насны хүүхэдтэй айл бүр халууны шилтэй байх ёстой.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Монгол улсын хүн амын тоо