Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Цагдаагийн гудамж

Дарга: Л. Баярхүү

Эмнэлэг эрхэлсэн орлогч дарга: С.Жаргалсайхан

Үйлчилгээний төрөл: Эмнэлгийн II шатлалын тусламж үйлчилгээ (нарийн мэргэжлийн үзлэг, оношлогоо буюу амбулаторийн тусламж үйлчилгээ)

Даргын нарийн бичиг: Б.Тунгалаг /11-350808/

Э-мэйл: info@sbemt.ub.gov.mn

Вэб: www.sbemt.ub.gov.mn

Цахим бүртгэл11-350810 Ажлын өдрүүдэд ажлын цагаар

Хүүхдийн түргэн 11-350793 /24 цагаар/

Амбулаториор үйлчилж буй кабинетууд

1. Арьс харшил

2. Ахмад

3. Вакцин

4. Гэмтэл

5. Дотор

6. ДОХ,БЗДХ

7. Дуран

8. Зүрх судас

9. Иргэдэд зөвлөгөө өгөх төв

10. Мэдрэл

11. Мэс засал

12. Нүд

13. Рентген зураг

14. Сэтгэц

15. Сүрьеэ

16. Уламжлалт эмчилгээ

17. Физик эмчилгээ

18. Хавдар

19. Халдварт

20. Хүүхэд

21. Чийрэгжүүлэлт

22. Чих хамар хоолой

23. Шүд

24. Эмэгтэйчүүд

25. Мазокын шинжилгээ

26. ЭХО

27. Өсвөр үе

Лабораторын шинжилгээ

Клиник химийн шинжилгээ

Цусны дэлгэрэнгүй

Цусны ерөнхий

Цусны урсалт, бүлэгнэлт

Шээсний ерөнхий

Өтгөнд цагаан хорхойн өндөг илрүүлэх / Микроскопийн арга /

Биохимийн шинжилгээнд

Уураг

Альбумин

Креатинин

Алат

Асат

Амилаза

Шүлтлэг Фосфатаз

Гамма глутамил трансфераза

Билирубин

Холестрин

Глюкоза

Кали

Кальци

Хлор

Триглицерид зэргийг тодорхойлж байна.

Серологийн шинжилгээ

Тэмбүүгийн шинжилгээ-RPR арга / Тэмбүүгийн шинжилгээ /

Тэмбүүгийн шинжилгээ-TPHA арга / Тэмбүүгийн шинжилгээ /

ДОХ-ын шинжилгээ

Иммунологийн шинжилгээ

АСЛО,ЦРБ, РФ(Үе мөчний шинжилгээ)

В,С вирус –ийн маркер /Тестийн арга /

Хелико бактери /Тестийн арга /

Сүрьеэгийн шинжилгээ

Цэрэнд ХТН үзэх

Биологийн шингэнд   /шээс, өтгөн ,плеврийн шингэн / -ХТН үзэх

Шархны идээнд ХТН үзэх

Нөхөн сэргээх эмчилгээ

Электрофорез, ультрозвук, искра, шарлага, хөл тавхайн бариа,толгой хүзүүний иллэг,бумба, парафин эмчилгээ,бүх биеийн бариа, нүүрний саажилтын иллэг,гулгуур банк тавих,цэгэн иллэг,зөгийн балтай татлага,хийх, блок гаргах, хануур, шивүүр, аарцагны бариа, төөнүүр

Цусны шинжилгээ өгөхийн өмнө анхаарах зүйл:

1.Шинжилгээ өгөх үед өлөн эсвэл хөнгөн цай ууснаас хойш 1 цагийн дараа, шинжилгээг өгнө.

2. Хэт удаан буюу 24 цагаас илүү өлөн үед шинжилгээ өгч болохгүй.

3. Цусанд сахар шинжлүүлэх шаардлагатай бол өмнөх өдөр нь сахартай хүнсний бүтээгдхүүн хэрэглээгүй байх шаардлагатай.

Шээсний шинжилгээ өгөхийн өмнө анхаарах зүйл:

1. Шинжилгээнд өглөөний өлөн шээс авна./өлөн шээс гэдэг нь шөнийн 24 цагаас хойш өглөө хүртлэх давсагт хуримтлагдсан шээс/

2. Нарийн хүзүүтэй лонхонд шээсийг авдаггүй.

3. Угаагүй бохир шилэнд шээсийг авахгүй.

4. Шээсийг өнгөгүй шилэнд хийнэ.

5. Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр өнгөтэй хүнсний бүтээгдхүүн хэрэглэхгүй/улаан манжин,витамин с/

6. Шээсний шинжилгээг авснаас хойш 2 цагийн дотор лабораторид авчирч өгнө.

7. Шинжилгээнд авсан шээсийг нэг савнаас нөгөө саванд юүлэхгүй.

8. Шинжилгээнд шээсний дунд хэсгээс авна.

9. Шээсэнд сахар шинжлүүлэх шаардлагатай бол өмнөх өдөр нь сахартай хүнсний бүтээгдхүүн хэрэглээгүй байх шаардлагатай.

Биохимийн шинжилгээнд цус өгөхийн өмнө анхаарах зүйл:

1.Шинжилгээнд цусыг өглөө өлөн үед архи тамхи хэрэглээгүй хэт ихядраагүй

үед өгнө.

2. Хэт удаан буюу 24 цагаас илүү өлөн үед шинжилгээ өгч болохгүй.

3.Цусыг хураагуур судаснаас авах учир гарыг сайтар угаасан байх.

4.Хоол идэсний дараа шинжилгээг авахгүй.

5. Цусанд сахар шинжлүүлэх шаардлагатай бол өмнөх өдөр нь сахартай хүнсний бүтээгдхүүн хэрэглээгүй байх,судсаар глюкоз шингэн юүлүүлээгүй байх шаардлагатай.

6. Нойр булчирхайн үйл ажиллагааг шинжлүүлэх тохиолдолд өмнөх өдөр нь шарсан хайрсан хурц,тостой хоол,архи хэрэглээгүй байх.

7.Уураг өөх тосны солилцооны үйл ажиллагааг шинжлүүлэх тохиолдолд өмнөх өдөр нь 20 цагаас өмнө өөх тостой хоол хэрэглэхгүй. Орой нь хөнгөн хоол хүнс хэрэглэсэн байна.

Цэрний шинжилгээ өгөхийн өмнө анхаарах зүйл

Цэрний шинжилгээг гадаа гарч авах нь бусдад халдвар тараахгүй байх сайн талтай. Гадаа гарах боломжгүй хэвтрийн өвчтний шинжилгээг гэрт нь аль болох бусад хүмүүсээс тусгаарлаж аваад, агааржуулалт сайн хийнэ.

Цэрний шинжилгээг тусгай зориулалтын эргэдэг тагтай саванд авна. Уг савыг эмнэлгийн байгууллага өгнө. Шинжилгээнд зайлшгүй 2-3 удаагийн цэр авна.

1-р шинжилгээг үзүүлэхээр ирэх үед эмнэлгийн ажилтны хяналтан дор авч лабораторид хүргүүлнэ.

  • Шинжилгээг өгөхийн өмнө амаа буцалгасан усаар зайлна.
  • Гүнзгий амьсгаа аваад цээжний гүнээс хахирч ханиалган цэрээ гаргана.
  • Гаргасан цэрээ шинжилгээний саванд нулимна.
  • Цэрний савны гадна талыг цэрээр бохирдуулж болохгүй.
  • Цэрний савны тагийг сайтар чанга таглана.

2-р шинжилгээг та өөрөө авна. Зориулалтын саваа авч яваад өглөө босонгуут цэвэр усаар амаа зайлаад ханиалгаж цэрээ аваад таглаж лабораторид хүргэж өгнө.

Шаардлагатай тохиолдолд 3-р шинжилгээг эмнэлгийн ажилтны хяналтан дор 2-р шинжилгээг өгөхөөр ирэхдээ өгнө.

 

Шинжилгээний хариу 24 цагийн дотор гарна. Хариугаа үзүүлсэн эмчээсээ аваарай.