Буцах

“Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт сургалтыг Налайх, Багахангай дүүрэгт зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1043 тоот захирамжийн дагуу Нийслэлийн Налайх болон Багахангай дүүрэгт “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтанд дээрх дүүргүүдийн Засаг даргын тамгын газрын эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн, төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, Дүүргийн Эрүүл мэндийн төвийн шүдний эмч, нийгмийн ажилтан, Өрхийн Эрүүл мэндийн төвийн эмч, нийгмийн ажилтан нарын 40 хүн хамрагдаж “Амны хөндийн эрүүл мэнд”-ийн сургагч багшаар бэлтгэгдлээ. 

Эдгээр сургагч багш нар нь цаашид цэцэрлэгийн багш нарт сургалт зохион байгуулж, тэдгээрээр дамжуулан хүүхэд, тэдгээрийн эцэг эх, асран хамгаалагчидад мэдлэг олгох юм.