Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, осол гэмтлээс сэргийлье!

 

 

БАЯРЫН ӨДРҮҮДЭД ИРГЭД, ЭЦЭГ, ЭХ АСРАН ХАМГААЛАГЧ ТА:

 

·         Бага насны хүүхдийг гэртээ болон гудамж талбайд хараа хяналтгүйгээр ганцааранг нь орхихгүй байх,

·         Унадаг дугуй, дугуйт тэшүүр, дугуйт самбар зэрэг тоглоомоор насны онцлог харгалзан аюулгүй байдлыг ханган тоглуулах,

·         Автомашинаар зорчих бол зориулалтын нэмэлт суудал, бүс хэрэглэх,

·         Зам хөндлөн гарахдаа ногоон гэрлээр буюу явган хүний гарцаар гарах зэрэг хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангана уу. 


ГОЛЫН ЭРЭГТ АМАРЧ ЗУГААЛАХДАА:

 

·         Бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх,

·         Түргэн урсгалтай, гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх, 

·         Булчин шөрмөс татах үед усанд орохоос татгалзах, 

·         Иргэд, эцэг, эх асран хамгаалагч та бүхэнархи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохоос зайлсхийгээрэй.


ХҮН УСАНД ЖИВЖ БАЙГАА ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ:

 

·         Нэн яаралтайонцгой байдлын аврах баг-105, түргэн тусламж-103 дуудах, 

·         Усанд осолдогчийг орчноос хамааран усны урсгалын дээд талаас олс, бургас, мөчир шидэж  гаргах

·         Живж буй хүнийг ар талаас нь сугадан уснаас татан гаргах, шаардлагатай тохиолдолд анхны тусламж үзүүлэх

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР