“Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар”-ын цуврал сургалт Налайх дүүрэгт боллоо

 

 

2018 оны тавдугаар сарын 31-ны өдөр болсон “Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд чанарын арга, хэрэгслийг хэрэглэх нь” сэдэвт сургалтанд тус төвийн чанарын багийн ахлагч бүхий нийт 25 хүн оролцсон юм. Ингэснээр эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд чанарын ямар аргыг хэрхэн хэрэглэх талаар өргөн хүрээний мэдлэг олгосон чухалач холбогдолтой сургалт боллоо.

 

 

Мөн тус Эрүүл мэндийн төвийн дотор, мэс засал, гэмтэл хүүхэд, амаржих тасгийн 12 эмчид “Цус сэлбэсэн өвчний түүхэнд ижил мэргэжлийн үзлэг хийх”, үзлэгийн үр дүн тооцох арга барил олгох дадлага сургалтыг хийлээ. Улмаар сургалтанд оролцогсод цусны аюулгүй байдлыг хангах, стандарт удирдамжийг хэрэглэх талаар нэгдсэн ойлголттой болсон байна.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР