Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээнд дэмжлэг хийх багийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны А/58 дугаар тушаалаар баталсан Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээг дэмжлэгт хяналт хийх багийн бүрэлдэхүүнийг чадавхжуулах сургалтыг 2018 оны тавдугаар сарын 29-нөөс эхлэн зургадугаар сарын 7-ны хооронд зохион байгууллаа.

Сургалтанд харьяа есөн дүүргийн Эрүүл мэндийн төв, чанар, сувилахуйн албаны дарга, өрхийн менежер, тархвар судлаач, лаборатори, эмийн сангийн эрхлэгч, Өрхийн эрүүл мэндийн 138 төвийн дарга, дөрвөн тосгоны чанарын багийн ахлагч,сувилагч нараас бүрдсэн нийт 247 хүн оролцсон.

Дээрх сургалтаар тусламж, үйлчилгээний чанар, хүүхдийн өвчний цогц менежмент, дархлаажуулалт, лаборатори, эм зүй болон сэргээн засах, гэрээр үзүүлэх сувилахуйн тусламж, үйлчилгээнд дэмжлэгт хяналт хийхэд баримтлах бодлогын баримт бичиг, стандарт, удирдамжийг танилцуулан, үнэлгээ хийхэд ашиглах хяналтын хуудасны загваруудыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд танилцуулан, хэрхэн үнэлэх аргачлалыг зааж сургалаа.

Хяналтын хуудастай болсноор эрүүл мэндийн байгууллагын аль ч түвшний мэргэжилтэн Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээг үнэлэхдээ ашиглах нэг загвартай болсон төдийгүй үнэлгээний дүнг ч бодитоор гаргах боломжийг бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой сургалт болсон байна.