Дархлаажуулалт болон түүний дараах урвал хүндрэлийн талаар сургалт хийлээ

Аюулгүй дархлаажуулалт, дархлаажуулалтын дараа илэрч болох урвал хүндрэл, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ, шалтгаан болон үр дагаврыг задлан шинжлэх чиглэлийн мэдлэгийг сэргээх зорилгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хамтран энэ сарын 12, 13-нд сургалт зохион байгууллаа. 

“Дархлаажуулалт, дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн тандалт” сэдэвт тус сургалтанд дүүргийн болон тосгоны Эрүүл мэндийн төв, амаржих газар, нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн түргэн тусламжийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн, мөн хүүхэд, нярай болон мэдрэлийн эмч, вакцинатор, чанарын менежер зэрэг 170 гаруй хүн оролцлоо.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР