2018 оны нийслэлийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” тодорлоо

Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын үндсэн чиглэл, зорилтын хүрээнд нийслэлд албан байгууллага, хамт олны дунд Эрүүл мэндийн сайдын 2009 оны 184 дүгээр тушаал, өрх, иргэдийн дунд Нийслэлийн Засаг даргын 2003 оны 504 дүгээр захирамж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны А/55 тушаалын болзолт журмын дагуу “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” шалгаруулах ажлыг 14 дэх жилдээ амжилттай зохион байгуулж байна.

 

Энэхүү шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулдаг бөгөөд дүүргийн хэмжээнд 1-р шатны шалгаруулалтыг зохион байгуулж, тухайн шалгарсан байгууллага, өрх, иргэдийн ирүүлсэн үндсэн материалд 2-р шатны үнэлгээ хийж өрх, иргэдийн амьдардаг гэр, байр сууц, ажлын байранд газар дээр нь очиж танилцах, тэдэнтэй ярилцлага хийх, мэдлэг сорих шалгалт авах замаар сонгон шалгаруулдаг билээ.

Эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар дүүрэг тус бүрээс шалгарсан нийт 25 материал ирснээс өөрийн байгууллагадаа эрүүл мэндийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэн, хамт олныхоо ажиллах, сурах орчныг сайжруулах талаар идэвхи зүтгэл, санаачилга гарган нийгэм, хамт олны төлөө ажиллаж, бусдад үлгэр дуурайлал үзүүлэн, архи тамхигүй хамт олон болсон зэрэг 68 үзүүлэлтийг хангасан 10 байгууллагыг “Нийслэлийн эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар өргөмжилж, гэрчилгээ олголоо.

 

“Эрүүл мэндээ дээдлэгч өрх”-ийг 2 бүлэг 12 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн бол “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн”-ийг болзол, журамд  заасны дагуу эрүүл аж төрөх зан үйлийг амьдралдаа хэрэгжүүлж хэвшүүлсэн, эрүүл мэндийн мэдлэгээ бусадтай хуваалцдаг, энэ чиглэлээр нийгэм, хамт олонд дорвитой ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн, аливаа хорт зуршлаас ангид байдаг, мөн эрүүл хооллолт, идэвхитэй хөдөлгөөнийг эрхэмлэдэг гэхчилэн 10 шалгуур үзүүлэлтээр дүгнэж дараах өрх, иргэнийг шалгарууллаа.

            ЭРҮҮЛ МЭНДЭЭ ДЭЭДЛЭГЧ ӨРХ

                                      

ЭРҮҮЛ МЭНДЭЭ ДЭЭДЛЭГЧ ИРГЭН

2018 оны нийслэлийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн”-д шагнал гардуулах ёслолын ажиллагаа явагдсанаар бүл нэмж, нийслэлийн хэмжээнд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”– 107, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх”– 198, “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн”– 244 боллоо.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР