“Дархлаажуулалтын цахим бүртгэл”-ийг улсын хэмжээнд нэвтрүүлнэ

“Дархлаажуулалтын  цахим бүртгэл”-ийг улсын хэмжээнд нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд энэ сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд ЭМЯ, ХӨСҮТ-өөс хамтран сургалт зохион байгуулж байна.

Энэхүү сургалтад НЭМГ болон нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн, Амаржих газрын вакцинатор, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, вакцинатор нарыг хамруулж байгаа юм.

Улсын хэмжээнд хувь хүнд суурилсан дархлаажуулалтын цахим бүртгэлийг нэвтрүүлснээр хөдөлгөөнт хүн ам, вакцинаас хоцорч байгаа хүүхдийг эрт илрүүлэх,    нотолгоонд  суурилсан хариу арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх зэрэг олон талын үр дүнд хүрэх юм.

Сургалтын хүрээнд ДЭМБ-ийн дэмжлэгтэйгээр Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн Өргөө амаржих газарт суурин компьютерийг хүлээлгэн өглөө.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР