ERP дотоод хяналт, удирдлагын системийн сургалт боллоо.

Нийслэлийн Засаг дарын 2018 оны А/107 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “UB ERP дотоод удирдлагын системийг харьяа эрүүл мэндийн байгууллагад нэвтрүүлэх зорилгоор програм хангамжийн сургалтыг Нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр Чингэлтэй Эрүүл мэндийн төв дээр амжилттай зохион байгууллаа. Тус сургалтанд харьяа байгууллагын мэдээллийн технологийн ажилтан, хүний нөөцийн менежерүүд нийт 32 хүн оролцлоо.