Буцах

Зоонозын халдварт өвчнөөс сэргийлэх цуврал сургалт эхэллээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвтэй хамтран байгалийн голомтот, зоонозын халдварт өвчний улиралчлал эхэлж байгаатай холбогдуулан эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ, зоонозын халдварт өвчний халдварын хяналт сэргийлэлтийн заавар, голомтын хариу арга хэмжээний талаар гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тавдугаар сарын 22-ний хооронд гурван удаагийн давтамжтайгаар харьяа эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдэд уулзалт, сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

 

Энэ хүрээнд эхний ээлжийн дүүрэгчилсэн сургалтыг галзуу, хачиг, бэтэг өвчний хяналт сэргийлэлт сэдвээр гуравдугаар сарын 10-наас 13-ны хооронд зохион байгуулж, 62 эмч, мэргэжилтнийг хамрууллаа.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР