Буцах

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрсдэл болон аюулгүй байдлын сургалт хийлээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Энэрэл эмнэлгийн хүсэлтээр 2019 оны дөрөвдүгээр сарын 05-нд “Эмнэлгийн тусламж үйлчилгээний эрсдэл, эрсдлийн удирдлага” болон “ Аюулгүй байдлын соёл” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

 

 

Тус сургалтанд эмнэлгийн чанарын багийн нийт 13  хүн оролцсон юм. Энэ хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд гарч буй эрсдлийн талаар харилцан ярилцсан бөгөөд эрсдлээ хэрхэн үнэлж, эрсдэл бууруулах төлөвлөгөөгөө хийх арга барилд суралцлаа.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР