Буцах

Эмнэлгийн удирдлага, чанарын албаныханд эрсдлийн үнэлгээ хийх арга барил эзэмшүүллээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эмгэг судлалын үндэсний төвтэй хамтран энэ  сарын 09-нд “Гомдол, нас баралтын шалтгаанд эрсдлийн үнэлгээ хийх дадлага, сургалтыг Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд зохион байгууллаа. 

Тус үйл ажиллагаанд харьяа эрүүл мэндийн байгууллагын эмчилгээ эрхэлсэн орлогч, чанарын албаны дарга, менежер, өрхийн менежер, тосгоны эрүүл мэндийн төвийн дарга, чанарын багийн ахлагч  зэрэг нийт  63  хүн оролцсон юм.

 

 

Сургалтанд “Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой гомдол, нас баралтад үзүүлсэн тусламж үйлчилгээний талаар тохиолдолд суурилсан хэлэлцүүлэг хийлээ. Энэ хүрээнд нийт 7 бүлэгт хуваагдаж, илэрсэн алдаа, эрсдлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах  дадлага хийж багаар ажилласан юм.

Мөн гэрийн нас баралтын онош, оношийн баталгаажилтын талаар Эмгэг судлалын үндэсний төвийн зөвлөх эмч Б.Уранчимэг мэдээлэл өгч, эмгэг судлалын хурлын чанарыг сайжруулах талаар ярилцлаа.

 Энэхүү сургалтыг хийснээр эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой гомдол, нас баралтын шалтгааныг үнэлэх, эрсдлийг бууруулах үйл ажиллагаанд ахиц гарна гэж оролцогсод дүгнэж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР