Буцах

“Олон улсын сувилагчдын өдөр”-т зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо

Жил бүрийн тавдугаар сарын 12-нд тохиодог “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг угтан эрүүл мэндийн байгууллагууд олон талт бүтээлч үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайдын А/94, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын А/48 тоот тушаалаар баталсан удирдамжийн дагуу НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагууд “Эх, хүүхэд, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд сувилагчийн оролцоо” уриан дор томоохон ажлуудыг хийж байна.

 

 

Тухайлбал, НЭМГ-ын харьяа 25 байгууллага, 78 Өрхийн эрүүл мэндийн төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг хамруулсан эрдэм шинжилгээний хурлыг “Нийгмийн эрүүл мэндэд сувилагчийн оролцоо”, “Эх, хүүхэд, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд сувилагчийн оролцоо” сэдвийн хүрээнд 2 үе шаттайгаар зохион байгууллаа.

Нэгдүгээр шатанд харьяа байгууллагын Сувилахуйн албанаас өөрийн байгууллага дээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, 84 судлаачийн 28 илтгэлийг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт ирүүлсэн юм.

 

 

Энэ дагуу НЭМГ-аас тавдугаар сарын 03-нд ТТАХНЭ-т зохион байгуулсан хоёрдугаар шатны хурлаар 15 илтгэлийг сонсож, хэлэлцүүллээ. Тус хурлыг АШУҮИС, Анагаах ухааны доктор /АУ/, дэд профессор Д.Мягмарцэрэн, АУ-ны магистр, докторант Д.Энхтуяа, АУ-ны доктор Д.Цэнджав нар шүүж, шалгаруулалт хийлээ. Үүнд:

·         Тэргүүн байрт -“Хүрээ” амаржих газрын эх баригч С.Оюун нарын “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийн хэрэгжилт, өнөөгийн байдал

·         Хоёрдугаар байрт -Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн эх баригч С.Жавзандолгор нарын “Сүхбаатар дүүргийн өсвөр насны охидын жирэмслэлт”

·         Гуравдугаар байрт -Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн сувилагч Б.Туулын “Нийслэлийн зарим нэгдсэн эмнэлгүүдийн ээлжийн сувилагч нарын хооллолтын давтамж ба шим тэжээлийг судалсан нь” сэдэвти судалгааны ажил  шалгарсан тул улсын нэгдсэн арга хэмжээнд хүргүүлсэн байна. 

 

 

 

  

 

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР