Буцах

Тарваган тахал өвчний тохиолдолтой холбогдуулан нийслэлийн хяналт шалгалтын цэгүүдэд ажиллалаа

Нийслэлийн Онцгой комиссын даргын 2019 оны тавдугаар сарын 03-ны өдрийн “Байгалийн голомтот, гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 03 дугаар албан даалгаврын дагуу Сонгинохайрхан дүүргийн Эмээлт буюу 22-ын товчоо, Баруунтуруун, Хан-Уул дүүрэг дэх Өлзийт хорооллын хяналт шалгалтын цэгүүдэд НМХГ, НЦГ, НМЭГ-тай хамтран НЭМГ, дүүргийн эрүүл мэндийн төв болон Багануур дахь Зоонозын өвчин судлалын төвөөс мэргэжилтнүүд энэ сарын 02-ны өдрөөс 07-ны өдрийг хүртэл ажиллалаа.

 

 

Нийслэлд тарваган тахал өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулахад бэлэн байдлыг хангаж, эрсдлээс сэргийлэн нийт 1050 тээврийн хэрэгслийг шалгасан бөгөөд нийт 4222 зорчигчийн биеийн хэмийг   үзэж, тархвар судлалын асуумж авлаа.

 

 

Мөн хяналт шалгалтын цэгүүдэд ажиллаж байгаа нийт 144 албан хаагчдын эрүүл мэндэд хяналт тавьж, 2139 зорчигчид зөвлөгөө өгч, тарваган тахал өвчнөөс сэргийлэх тухай 600 ширхэг гарын авлага тарааж, шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР