Буцах

“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-өөр нийтийн тээврийн чиглэлүүдэд өөрчлөлт орно

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/438 дугаар “Автомашингүй өдөр” зохион байгуулах тухай захирамжийн хүрээнд “Улаанбаатар марафон-2019” гүйлтийн тэмцээн энэ сарын 18-ны өдөр 07:00-18:00 цагийн хооронд болно.

Энэ хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө буюу Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн  зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпийн гудамж, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 40 чиглэлийн 344 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулахаар боллоо.

Тухайлбал Их тойруугаар явах чиглэлийг Баянбүрд, “Үндэсний шуудан” сонин, Сансарын ШТС-ийн ойролцоох зогсоолоор, Нарны замаар явах чиглэлийг “Жигүүр гранд” групп, Замын цагдаагийн газар, “Миний дэлгүүр”-ийн ойролцоох зогсоолоор, босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоох зогсоолоор, Баруун дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэлд МҮЭСТО, “Элба” төв, “Бөмбөгөр” худалдааны төв, “Нарны титэм”-ийн ойролцоох зогсоолоор, Зүүн дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэлд Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын үндэсний төвийн дэргэдэх зогсоолоор явуулахаар болгож өөрчилжээ.

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуураа Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүдэд Баруун дөрвөн зам, Нарны гүүр, Зүүн дөрвөн зам дагуу хөдөлгөөнд оруулж, 18:00 цагаас хойш үндсэн маршрутаар үргэлжлэх юм байна.

 ДҮҮРГҮҮДИЙН ИРГЭДЭД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ

БАЙРШИЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Нэр

Байршил

Үйл ажиллагаа явуулах чиглэл

1.

Чингэлтэй дүүрэг

Тусгаар тогтнолын талбайд байрлаж, Самбуугийн гудамжны Гэсэр сүмийн уулзвараас Монгол Улсын Их сургуулийн 1 дүгээр байрны уулзвар хүртэлх хэсэгт

-Олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ,

-Иргэдэд зориулсан эрүүл, эко хүнс, бусад төрлийн үзэсгэлэн, худалдаа үйлчилгээ,

-Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, сурталчилгаа хийх,

-Сургуулийн сурагчдын дунд “Бие бялдарын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ын тэмцээн,

-Дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагааг өргөн хүрээнд сурталчлах,

-Зам, замын тэмдэг, тэмдэглээ, талбайг угааж, цэвэрлэх ажлыг зохион байгуулах

2.

Сүхбаатар дүүрэг

И-март худалдааны төвийн өмнөх талбайд байрлаж, Бээжингийн гудамжинд

3.

Баянзүрх дүүрэг

Бөхийн өргөөний өмнөх талбайд байрлаж, Энхтайваны өргөн чөлөөний Монгол Улсын Боловсролын их сургуулийн уулзвараас Зүүн 4 зам  хүртэлх хэсэгт

4.

Хан-Уул дүүрэг

45 дугаар сургуулийн өмнөх талбайд байрлаж, Сөүлийн гудамжинд

5.

Сонгинохайрхан дүүрэг

Улсын их дэлгүүрийн өмнөх талбайд байрлаж, Энхтайваны өргөн чөлөөний Улсын их дэлгүүрийн уулзвараас баруун 4 зам хүртэлх хэсэгт

6.

Баянгол дүүрэг

Бөмбөгөр худалдааны төвийн өмнөх талбайд байрлаж, Жуулчны гудамжинд

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР