Буцах

Дархлаажуулалтын 10 хоногийн нээлт боллоо

Манай улс жил бүрийн хавар болон намрын улиралд “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг зохион байгуулдаг уламжлалтай. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 26 дахь жилдээ зохион байгуулж байгаа энэ удаагийн ээлжит 10 хоногийг “Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд уг 10 хоногийн нээлтийн арга хэмжээг өчигдөр Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 52 дугаар сургууль болон Баянгол дүүргийн Техник, технологийн дээд сургууль дээр зохион байгууллаа. Нээлтэнд ЭМЯ, ХӨСҮТ, НЭМҮТ, НЭМГ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвүүд, ерөнхий боловсролын 52 дугаар  сургууль, Баянгол дүүргийн Техник, технологийн дээд сургуулийн төлөөллүүд хамтран оролцлоо.

Энэ удаагийн “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг 2019 оны 5 дугаар сарын 15-25-ны өдрүүдэд Нийслэлийн 10-18 насны 164900 гаруй хүүхэд, залуучуудыг Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулах юм.

 Зорилтот насны хүүхэд, залуучуудыг вакциндаа идэвхитэй хамрагдахыг уриалж байна.