Буцах

Энэрэл эмнэлгийн их эмч нар “Ижил мэргэжилтний үзлэг хийх” арга барил эзэмшлээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор энэ сарын 21-нд “Ижил мэргэжилтний үзлэг хийх арга барил олгох” сургалтыг Энэрэл эмнэлгийн эмч нарын дунд зохион байгууллаа.

 

 

Тус сургалтаар “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарт их эмч нарын оролцоо” сэдвээр мэдээлэл хүргэж, эмч нарыг дөрвөн баг болгон тус бүрт ижил мэргэжилтний үзлэгийн хяналтын хуудсаар өвчний түүхэнд үнэлгээ хийлгэсэн байна. Энэ хүрээнд  илэрсэн алдаа, дутагдлын шалтгааныг илрүүлэх, хэрхэн бууруулах талаар харилцан ярилцлага хийлээ.

 

 

“Ижил мэргэжилтний үзлэг хийх арга барил олгох” сургалтыг хийснээр их эмч нарын өвчний түүхийн хөтлөлт сайжирч, эмнэлгийн тусламж, үйлчилгээний  чанарын хяналтанд эмч нарын үүрэг оролцоо нэмэгдэх зэрэг олон давуу талтай юм.

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР