Буцах

Өрхийн эмч нар “Эмнэл зүйн эрсдлийн үнэлгээ хийх” арга барилд суралцлаа

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Хан-Уул дүүргийн төвийн бүсийн Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч нарт зориулсан “Эмнэл зүйн эрсдлийн үнэлгээ хийх” сургалтыг энэ сарын 06-нд зохион байгууллаа.

 

 

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготой тус сургалтанд  нийт таван ӨЭМТ-ийн 25 эмч хамрагдсан байна. Сургалтын хүрээнд өрхийн эмч нар 0-5 насны хүүхэд, жирэмсэн эхийн эрүүл мэндийн байдалд эрсдэлийн үнэлгээг хэрхэн хийх, эрсдэл бууруулах талаар үйл ажиллагаагаа яаж чиглүүлж ажиллах зэрэгт суралцлаа.

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР