Буцах

ҮЕР, УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛЭЭРЭЙ!!!

Үер усны үед хоол хүнсээ бохирдохоос сэргийлэх

Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх

Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, мөн ганцааранг нь орхихгүй байх

Үер, усны аюулын сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах

Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдрил, гуу жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх

Үерийн аюултай бүс нутгаас нүүх

Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих

Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх

Гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө амралт, аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх

Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх

Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинаар зорчих

Голуудын усны түвшин буураагүй байгаа тул голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР