Буцах

ЭХЭМҮТ болон нийслэлийн амаржих газрууд сүүлийн үеийн төрөх ортой боллоо

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица тэргүүтэй албаныхан нийслэлийн Хүрээ амаржих газарт ажиллаж, “ИМЖ” эхийн асаргааг нэвтрүүлсэн туршлагатай нь танилцсан билээ.

Энэ хүрээнд ДЭМБ-ын санхүүжилтээр сүүлийн үеийн загвар бүхий төрөх орыг ЭХЭМҮТ, нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газарт хүлээлгэн өгсөн байна. Уг ор нь хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, эсэн мэнд амаржуулах бүрэн боломжтой, өндөр намыг нь тохируулж болохуйц сүүлийн үеийн шийдэлтэй ажээ.

Цаашид тус орыг хөдөө орон нутгийн эмнэлгүүдийг хангахаар төлөвлөж буй бөгөөд ЭХЭМҮТ болон нийслэлийн амаржих газруудын удирдлагын зүгээс тун сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР