Буцах

“Эрүүл иргэн” аяныг эрчимжүүлж, эрүүл мэндийн байгууллагууд сайн туршлагаа хуваалцана

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлаар тархины харвалт, зүрхний шигдээсийн нэгж байгуулах тухай зөвлөлдөх уулзалт болон “Сайн туршлага-2019” арга хэмжээг зохион байгуулах тухай, мөн томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, идэвхжил дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны бэлэн байдалд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний урьдчилсан дүн, холбогдох зөвлөмж болон “Эрүүл иргэн” аяны хэрэгжилтийн явц, шуурхайн хурлын хүрээнд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг холбогдох хэлтсүүдийн зүгээс танилцууллаа.

НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой тулгамдсан асуудал, авч хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн, зохион байгуулалтын явц, үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар хэлэлцсэн бөгөөд цаашид хэрхэн ажиллах үүрэг чиглэлийг өгсөн юм.

Мөн шуурхай хурлын төгсгөлд томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдлыг хангах ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, эцэслэн батлах, “Эрүүл иргэн” аяны үйл ажиллагааг идэвхижүүлэх, мэс заслын зөвлөгөөнийг зохион байгуулах, эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийн хэлний мэдлэгийг дээшлүүлэх, “Сайн туршлага-2019” өдөрлөгийн хүрээнд эмнэлгийн удирдлагууд туршлага солилцох, ЭМЯ-наас хүлээлгэн өгсөн нөөц цахилгаан үүсгүүрийг эрүүл мэндийн байгууллагуудад суурилуулах ажилд анхаарахыг эмнэлгийн дарга нарт даалгалаа.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Монгол улсын хүн амын тоо