Буцах

Сахуу, татрангийн вакцинаар нийт 176 хүүхдийг дархлаажууллаа

Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу жил бүр 7, 15 настай хүүхдийг сахуу, татран өвчний эсрэг дархлал сэргээх зорилгоор сахуу, татрангийн хоёрт  вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулдаг билээ.

Тус дархлаажуулалтын хүрээнд Жаргалант тосгоны Эрүүл мэндийн төвөөс нийслэлийн Ерөнхий боловсролын 74 дүгээр дунд сургуулийн 94, Ерөнхий боловсролын 121 дүгээр дунд сургуулийн 82 хүүхдэд сахуу, татран өвчний эсрэг вакцин хийлээ.

Тухайлбал сахуу, татран өвчний эсрэг дархлал сэргээх зорилгоор сахуу, татрангийн хоёрт  вакцинаар харьяаллын дагуу 7, 15 насны нийт 176 хүүхдийг дархлаажуулалтад 100 хувь хамруулаад байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Монгол улсын хүн амын тоо