Буцах

“САЙН ТУРШЛАГА-2019” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн чанарын холбоотой хамтран зохион байгуулсан “Сайн туршлага-2019” арга хэмжээний шилдгүүд тодорлоо.

НЭМГ-ын харьяа 42 эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 272 бүтээлийн үзэсгэлэнгээс нийт 6 номинаци, шилдэг 20 сайн туршлагыг шалгаруулсан юм.

 

 1. ШИНЭЭР НЭВТРҮҮЛСЭН ЭМЧИЛГЭЭНИЙ ТЕХНОЛОГИ НОМИНАЦИ:

 

 Багануур дүүргийн эрүүл мэндийн төв - Гэмтлийн мэс заслын технологи

 

 

Амгалан амаржих газар – “Ихэс түрүүлэлтийн мэс заслын эмчилгээний шинэ технологи”

 

 

2. ШИНЭЭР НЭВТРҮҮЛСЭН ОНОШЛОГООНЫ ТЕХНОЛОГИ НОМИНАЦИ:

 

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв - “Шүдний тусламж, үйлчилгээний оношилгооны технологи

 

 

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг – “Хүүхдийн зонхилон тохиолдох өвчний оношилгооны технологи

 

 

3. ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨНГӨВЧЛӨХ, ХҮРТЭЭМЖ САЙЖРУУЛАХ ТЕХНОЛОГИ НОМИНАЦИ:

 

Хүрээ амаржих газар - “Имж эх асаргаа”

 

 

Багануур дүүргийн эрүүл мэндийн төв - “Хүүхдийн сэргээн засах тусламж, үйлчилгээний ахуй засал”

 

 

4. ШИНЭЭР НЭВТРҮҮЛСЭН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ ТЕХНОЛОГИ НОМИНАЦИ:

 

Өргөө амаржих газар - “Эх, нярай, үйлчлүүлэгчийн талаар мэдээлэл солилцох, ээлж хүлээлцэх загвар”

 

 

Налайх  дүүргийн эрүүл мэндийн төв – “Гэрт хүрч үйлчилье” 

 

 

5. ШИНЭЭР НЭВТРҮҮЛСЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕХНОЛОГИ НОМИНАЦИ:

 

Шүд эрүү, нүүрний төв, Налайх Эрүүл мэндийн төвийн хамтарсан - “Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”

 

 

Багануур дүүргийн эрүүл мэндийн төв - Хүүхдийн сэргээн засах тусламж, үйлчилгээний ахуй засал

 

 

6. ШИНЭЭР БОЛОВСРУУЛСАН НОМ ТОВХИМОЛ, УДИРДАМЖ, ГАРЫН АВЛАГА, ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР НОМАНИАЦИ:

 

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг - “Шинэ үйлчилгээ төслийн менежмент”

 

 

Наркологийн эмнэлэг – “Сайн санаа, сайхан сэтгэл” хөтөлбөр тус, тус тэргүүлж өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн байна.

Мөн “Сайн туршлага-2018” арга хэмжээнд сурталчилсан шинэ бүтээл, технологи, арга аргачлалаас эмчилгээ, оношилгоо, сувилгаа, үйлчилгээндээ нэвтрүүлэн, нутагшуулж, дэлгэрүүлэн, үр дүн тооцон ажилласан:

·         Амгалан амаржих газар

·         Багануур дүүргийн эрүүл мэндийн төв

·         Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв

·         Сэргээн засах  клиник эмнэлэг

·         Энэрэл эмнэлэг тус, тус өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулсан байна.

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээнд тэргүүн туршлага нэвтрүүлэх, бүтээлч, оновчтой санал, санаачлагыг дэмжих замаар тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор 2017 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагаа жилээс жилд улам өргөжиж, өрсөлдөөн ихтэй болж байна. 

Тус арга хэмжээг харьяа байгууллага болон АӨСҮТ, УНТЭ, Цэргийн төв эмнэлэг, Төмөр замын эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, “Чимэг Оюу”, “Натул”, “Гурван гал”, “Гарьд манлай”, “Манал–Оточ”, “Онцгой жаргалан” сувилалын төлөөлөл бүхий 650 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн үзэж сонирхсон байна. 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Монгол улсын хүн амын тоо