Буцах

“Эх нярайн эрүүл мэнд-Хамтын хөгжил” эрдэм шинжилгээний хурлын шилдэг илтгэлүүд шалгарлаа

Нийслэлийн Хүрээ амаржих газар үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой, “Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо”-ны 30 жилийн ойн баярын хүрээнд "эх нярайн эрүүл мэнд-Хамтын хөгжил" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 16-нд боллоо.

 


Тус хуралд эх барих, эмэгтэйчүүдийн үе үеийн шилдэг эмч, эрдэмтэн, судлаач
даас гадна алслагдсан дүүрэг, хөдөө орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, гадаадын зочид төлөөлөгчид уригдан оролцсон ба энэ жилийн эрдэм шинжилгээний бага хурлын онцлог нь залуу эмч нарын хийсэн судалгаа, эрдмийн ажил түлхүү орж ирсэн төдийгүй эх, нярайн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ технологи, арга аргачлал бүхий чансаатай бүтээлүүд байгаа нь эмч, мэргэжилтнүүдийн анхаарлыг зүй ёсоор татаж байлаа.

 


“Дэлхий нийтээрээ эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, нярайн тусламж, үйлчилгээг чанаржуулах асуудалд анхаарч, зорилт тавин ажиллаж буй энэ цаг үед хамгийн оновчтой санал, бодит амьдралд нийцсэн судалгааны бүтээлүүд эрүүл мэндийн салбарт нэн түрүүнд хэрэгтэй” гэдгийг нийслэлийн Хүрээ амаржих газрын дарга А.Жаргал энэ үеэр онцол
сон.

 


Тус хуралд аман илтгэлийн төрөлд АУ-ны доктор, ЭХЭМҮТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Ц.Үржиндэлгэр нарын “Манас таталтын урьдлыг эрт илрүүлэхэд биохими, биофизикийн маркеруудын оношилгооны ач холбогдлыг үнэлсэн дүн” илтгэл тэргүүн байр, АУ-ны магистр, нийслэлийн Хүрээ амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн эмч Э.Саруулсайхан нарын Илүү тээлттэй төрсөн эхийн ихэс болон хүйнд гарах морфологи өөрчлөлт илтгэл дэд байр, ХСҮТ-ийн эмэгтэйчүүдийн мэс заслын эмч Х.Цэрэнчимэд нарын Өндгөвчийн хучуур эдийн өмөнгийн хожуу үе шатанд хийгдсэн мэс заслын өмнөх неоадьювант хими эмчилгээний үр дүн” илтгэл гуравдугаар байр тус, тус эзэллээ.

 

 

Ханан илтгэлийн төрөлд нийслэлийн Өргөө амаржих газрын эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Болормаа нарын Картагенерийн хам шинж илтгэл тэргүүн байр, нийслэлийн Амгалан амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн эмч П.Сэргэлэн нарын “Кесар мэс заслын жирэмслэлтийг оношилж, эмчилсэн үр дүн” дэд байр, АСЭ эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч У.Сугармаа нарын Майер-Рокитанский-Кустер-Хаустерийн хам шинж” илтгэл гуравдугаар байрт шалгарч тус бүр цом, батламж, мөнгөн шагналаар шагнагдлаа.

 

 

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Монгол улсын хүн амын тоо