Буцах

БЗДХ, ХДХВ/ДОХ-ын эрт илрүүлэг оношилгоо, эмчилгээ, хавьтал илрүүлгийн чиглэлээр анхан шатны эмч нарыг сургалаа

Нийслэлийн 2019 оны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг даргын А/537 дугаар захирамж “Бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх шинжилгээнд зорилтот бүлгийн иргэдийг бүрэн хамруулъя” аян, Эрүүл мэндийн сайдын 327 дугаар тушаал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 118 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд олон төрлийн ажлыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга замын талаар ухуулга нөлөөлөл, мэдээлэл, сургалт, сурталчилгаа, эрт илрүүлэг, хавьтал илрүүлгийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор “БЗДХ, ХДХВ, ДОХ-ын эрт илрүүлэг оношилгоо, эмчилгээ, хавьтал илрүүлгийн чиглэлээр анхан шатны эмч нарыг чадавхжуулах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтанд Өрхийн эрүүл мэндийн төвийн БЗДХ хариуцсан эмч, дүүргийн Эрүүл мэндийн төвийн БЗДХ-ын кабинетын эмч, “Сэтгэл амар” төвийн зохицуулагч нарыг хамруулсан байна.

 

 

Сургалтаар нийслэлд бүртгэгдэж буй БЗДХ-ын өнөөгийн байдал, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, бэлгийн замаар дамжих халдварыг хам шинжээр оношлох, эмчлэх, эмчилгээг хэрхэн сайжруулах, мөн зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдварын эмнэл зүй, хам шинжийн оношилгоо, урьдчилан сэргийлэлт, бэлгийн замаар дамжих халдварын хавьтал илрүүлгийг хэрхэн зохион байгуулах, тэмбүү болон төрөлхийн тэмбүү өвчний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, тэмбүү өвчний эмнэлзүй, хам шинжийн оношилгоо, эмчилгээ, ХДХВ/ДОХ-ын өнөөгийн байдал, ХДХВ-ын халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх арга хэмжээ, урьдчилан сэргийлэлт, ХДХВ, тэмбүү илрүүлэх хурдавчилсан аргууд, сорил хэрхэн тавих, унших талаар мэдээлэл хийжээ.

Энэхүү сургалтыг хийснээр бэлгийн замаар дамжих халдварын тусламж, үйлчилгээнд мөрдөгдөж буй хөтөлбөр, стандарт, удирдамжийн хэрэгжилт сайжирч, тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, эмчилгээний хамралт, илрүүлэг нэмэгдэж, халдварын тархалт цаашид буурах юм.

Тиймээс сургалтын төгсгөлд цаашид БЗДХ-ыг бууруулахад анхан шатны эрүүл мэндийн байгууллагын оролцоо, хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. 

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Монгол улсын хүн амын тоо