Буцах

Зочид буудлын удирдлага, угтагч нарыг БЗДХ-ын сургалтанд хамрууллаа

Бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэхэд салбар дундын оролцоог хангах зорилгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газраас энэ сарын 16, 17-ны өдрүүдэд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зочид буудлын удирдлага, холбогдох ажилтнуудыг хамруулж, дүүрэгчилсэн байдлаар сургалт зохион байгууллаа.

 

 

“БЗДХ-ын бууруулахад зочид буудлын удирдлага, угтагч нарын оролцоо” сэдэвт тус сургалтыг нийт зургаан дүүргийн ЗДТГ, Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран зохион байгуулсан байна.

 

 

Зочид буудлын удирдлага, угтагчаас гадна дүүргийн Эрүүл мэндийн төвийн БЗДХ-ын кабинетын эмч, “Сэтгэл амар” төвийн зохицуулагч, халдвар судлаач нарыг хамруулсан энэхүү сургалтаар дамжуулан “Бэлгийн замаар дамжих халдварыг бууруулахад зочид буудлын удирдлага, ажилтан, угтагч нарын оролцоо”, “Бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх”, “Бэлгэвч хэрэглэх болон шинжилгээнд хамрагдахын ач холбогдол”, “Зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдвар, хувь хүн болон нийгэмд үзүүлэх хүндрэл, хор уршиг” зэрэг сэдвээр зохих мэдээллийг өгч, цаашид хэрхэн  хамтран ажиллах чиглэлээр тодорхой асуудлуудыг хэлэлцжээ.

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Монгол улсын хүн амын тоо