Буцах

2019 оны нийслэлийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” тодорлоо

Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын үндсэн чиглэл, зорилтын хүрээнд нийслэлд албан байгууллага, хамт олны дунд Эрүүл мэндийн сайдын 2009 оны 184 дүгээр тушаал, мөн өрх, иргэдийн дунд Нийслэлийн Засаг даргын  2003 оны 504 дүгээр захирамж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны А/55 тушаалын болзолт журмын дагуу “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” шалгаруулах ажлыг 15 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

Энэхүү шалгаруулалт нь 2 үе шаттай бөгөөд дүүргийн хэмжээнд 1-р шатны шалгаруулалтыг зохион байгуулж шалгарсан байгууллага, өрх, иргэдийн ирүүлсэн үндсэн материалд 2-р шатны үнэлгээ хийж өрх, иргэдийн амьдардаг гэр, байр сууц, ажлын байранд газар дээр нь очиж танилцах, тэдэнтэй ярилцлага хийх, мэдлэг сорих шалгалт авах замаар сонгон шалгаруулдаг юм.

Эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар дүүрэг тус бүрээс шалгарсан нийт 21 материал ирснээс өөрийн байгууллагадаа эрүүл мэндийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэн, хамт олныхоо ажиллах, сурах орчныг сайжруулах талаар идэвхи зүтгэл, санаачилга гарган нийгэм, хамт олны төлөө ажиллаж, бусдад үлгэр дуурайлал үзүүлэн, архи, тамхигүй хамт олон болсон зэрэг 68 үзүүлэлтийг хангасан нийт 10 байгууллагыг Нийслэлийн Эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар өргөмжилж, гэрчилгээ олголоо.

ЭРҮҮЛ МЭНДЭЭ ДЭЭДЛЭГЧ БАЙГУУЛЛАГА:

Дүүрэг

Байгууллага

Зэрэг

Дүүрэг

Байгууллага

Зэрэг

1

БЗД

147 дугаар цэцэрлэг

1-р зэрэг

6

БЗД

167 дугаар цэцэрлэг

3-р зэрэг

2

СХД

112 дугаар цэцэрлэг

2-р зэрэг

7

БЗД

210 дугаар цэцэрлэг

3-р зэрэг

3

БГД

94 дүгээр цэцэрлэг

2-р зэрэг

8

СХД

116 дугаар цэцэрлэг

3-р зэрэг

4

ЧД

31 дүгээр цэцэрлэг

2-р зэрэг

9

БНД

427 дугаар хаалттай хорих анги

3-р зэрэг

5

БГД

Эрдмийн өргөө цогцолбор сургууль

3-р зэрэг

10

СХД

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ 2- р бааз

3-р зэрэг

 

“Эрүүл мэндээ дээдлэгч өрх”-ийг 2 бүлэг 12 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн бол, “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн”-ийг болзол, журамд  заасны дагуу эрүүл аж төрөх зан үйлийг амьдралдаа хэрэгжүүлж хэвшүүлсэн, эрүүл мэндийн мэдлэгээ бусадтай хуваалцдаг, энэ чиглэлээр нийгэм, хамт олонд дорвитой ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн, аливаа хорт зуршлаас ангид байдаг, эрүүл хооллолт идэвхитэй хөдөлгөөнийг эрхэмлэдэг гэхчилэн 10 шалгуур үзүүлэлтээр дүгнэж дараах өрх, иргэнийг шалгарууллаа.

ЭРҮҮЛ МЭНДЭЭ ДЭЭДЛЭГЧ ӨРХ:                                      

Дүүрэг

Овог нэр

Дүүрэг

 

Овог нэр

1

БХД

Ч.Батэрдэнэ

8

ХУД

Д.Оюунчимэг

2

БНД

Л.Эрдэнэчулуун

9

СБД

О.Уугансүх

3

БГД

Б.Нямдорж

10

ӨАГ

Г.Алтантогос

4

БГД

Л.Гантогтох

 

5

БГД

Х.Алтанцацралт

 

6

БЗД

С.Наранхүү

 

7

ХУД

Л.Бямбадолгор

 

  

ЭРҮҮЛ МЭНДЭЭ ДЭЭДЛЭГЧ ИРГЭН: 

Дүүрэг

Овог нэр

Дүүрэг

Овог нэр

1

БГД

Э.Энхриймаа

10

БЗД

А. Цэцэгсайхан

2

БГД

А.Будрагчаа

11

БЗД

Г.Цэцэгмаа

3

БГД

С.Номингэрэл

12

СХД

Р.Гунгаасүрэн

4

СБД

Д.Гүндэгмаа

13

СХД

О.Эрдэнэчимэг

5

СБД

Я.Уранчимэг

14

ХУД

Д.Очирхуяг

6

БХД

Ц.Оюунчимэг

15

Нарк

Г.Нямхүү

7

НД

Д.Дамдинжав

 

8

БНД

М.Мария

 

9

БНД

С.Эрдэнэбилэг

 

 

2019 оны нийслэлийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн”-д шагнал гардуулснаар нийслэлийн хэмжээнд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” 117, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх” 208, “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн” 259 боллоо.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР