Буцах

Улирлын томуугийн эсрэг вакцинд 87.036 хүн хамрагдаад байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн цэцэрлэгүүдэд зохион байгуулж байна.

Тухайлбал улирлын томуугийн эсрэг вакцинаар нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн, нэн ялангуяа цэцэрлэгийн насны хүүхдийг түлхүү хамруулахаар төлөвлөсөн бөгөөд эрсдэлт бүлгийн хүн ам /жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан, архаг суурь өвчтэй/, эрүүл мэндийн ажилтныг тархвар судлалын заалтаар дархлаажуулах юм.

Энэ сарын 24-ний байдлаар, улирлын томуугийн эсрэг вакцины дархлаажуулалтад эрсдэлт бүлгийн 7103 хүн, цэцэрлэг болон асрамжийн төв, эрсдэлт бүлгийн 73.199 хүүхэд, эрүүл мэндийн 5666 ажилтныг хамруулжээ.

Мөн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар 1068 хүн дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд нийт 87.036 хүнийг дархлаажуулаад байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Монгол улсын хүн амын тоо