Буцах

"Монголын эмч нарын VI их хурал"-д 800 эмч оролцож байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор "Монголын эмч нарын VI дүгээр их хурал" өнөөдөр “Эрүүл мэнд-Хөгжлийн тулгуур” уриатайгаар төрийн ордны их танхимд зохион байгуулагдаж байна.

 

 

Эрүүл мэндийн салбарын тархи, зүрх нь болсон эмч нар тус хурлаар дамжуулан хүн амын эрүүл мэндийг хамгаалах их үйлсийн төлөө бүтээсэн ололт амжилт, саад бэрхшээл, тулгамдсан асуудал болон цаашид авч хэрэгжүүлэх бодлого, ажлын чиглэлээ ярилцаж, санал бодлоо солилцох юм.

 

 

"Монголын эмч нарын VI дүгээр их хурал"-д нийслэлийн 350, хөдөө орон нутгийн 450 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан оролцож байна.

 

 

Хурлын үеэр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллага, ДЭМБ, Хүн амын сан, Хүүхдийн сан, АХБ-ны суурин төлөөлөгчид, Дэлхийн банк, Дэлхийн зөн болон бусад олон улсын байгууллагын зочид, төлөөлөгчид оролцож, эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдлын талаар санал бодлоо илэрхийлж буй юм.

 

 

Манай улсын хувьд, орчин цагийн анагаах ухаанд тулгуурласан эрүүл мэндийн алба анх үүсч байгуулагдсан түүхэн 100 шахам жилийн хугацаанд ийнхүү эмч нарын их хурлыг 6 дахь удаагаа зохион байгуулж байгаа аж.

 

 

Харин "Хүний их эмч нарын анхдугаар их хурал" нь 1941 онд Эрүүлийг хамгаалахын 20 жилийн ойн хүрээнд болж байжээ. Өнөөдрийн байдлаар, эрүүл мэндийн салбар 4343 эрүүл мэндийн байгууллага, 11.169 их эмч, нийт 52.274 ажилтантай “Өнөр өтгөн гэр бүл” болтлоо өргөжин хөгжсөн байна.

 

 

 

 

 

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Монгол улсын хүн амын тоо