Буцах

БНХАУ-д гарсан уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэх зөвлөмж

БНХАУ-д бүртгэгдсэн шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан амьсгалын замын халдвараас сэргийлэх зөвлөмжийг ард иргэдэд хүргэж байна.

ИРГЭН ТА:

 

§   Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх;

§   Амны хаалт тогтмол хэрэглэх;

§   Нус цэрээ ил задгай хаяхгүй байх;

§   Бохир гараа нүд, хамар, амандаа хүргэхгүй байх;

§   Ханиаж найтаах үедээ бусдад халдвар тараахаас сэргийлэх, амны алчуур хэрэглэх, гарын шууны дотор тал руу ханиаж найтаах;

§   Амьсгалын замын халдвартай хүн гэртээ байж, бусдад халдвар тараахгүй байх; 

§   Хүүхдийг уушгины хатгалгаа, улаанбурхан зэрэг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах;

§   Өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байх.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР