Буцах

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ор бүхий эмнэлгүүдийн дунд “Тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдалд дотоод хяналт тавих нь” сэдэвт үзүүлэх сургалт зохион байгууллаа.

  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ор бүхий эмнэлгүүдийг хамруулан “Тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдалд дотоод хяналт тавих нь” сэдэвт үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.

1. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулахад, чанарын хяналтын тогтолцоог бэхжүүлэх

2.  Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх,

3. Эмчилгээ, сувилгааны чиглэлээр батлагдсан стандарт, удирдамжийг мөрдүүлж ажиллах,

4. Хэрэгжилтэд хяналт тавих

5. Тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах үр дүнтэй аргуудыг тусламж үйлчилгээндээ ашиглах  чиглэлээр сайн туршлагыг солилцох  зорилгоор  зохион байгуулав.  

 Үзүүлэх сургалтад Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ор бүхий 80  эмнэлгийн 100 орчим чанарын  албаны дарга, чанарын  менежер болон сувилахуйн арга зүйч нар  оролцлоо.

Сургалтын хүрээнд “ Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 166/А565, ЭМСайдын 536,537,538 тоот тушаалуудын тухай мэдээлэл,  Байгууллагын соёл-Брендбүүк нэвтрүүлсэн нь”, “Тусламж үйлчилгээнд чанарын дотоод хяналт тавих нь” сэдвүүдээр илтгэл тавьж, төвийн клиник тасгуудын  үйл ажиллагаатай  танилцлаа.

Мөн “Нийгмийн эрүүл мэнд, сэтгэцийн тусламж үйлчилгээ, чанарын дотоод хяналтын чиглэлээр гаргасан шинэ бүтээл, гарын авлага, сайн туршлагын үзэсгэлэн” гаргасан нь оролцогчдын анхаарлыг их татсан, үр өгөөжтэй сургалт боллоо.