Буцах

ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУД ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ.

            Томуу, томуу төст өвчний идэвхижил дэгдэлт болон шинэ төрлийн Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулахаар “Их Төгөл” ХХК-ний зүгээс  нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “ХАЙРТАЙ ХҮМҮҮСЭЭ ХАМГААЛАХ ЭХНИЙ АЛХАМ БОЛ НИЙГМЭЭ ХАМГААЛАХ..” уриалга гарган 50 гаруй сая төгрөгний өртөг бүхий 7000 ширхэг аминдэмийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өглөө.

Өвчлөлд хамгийн их өртөж буй хүүхэд, ахмад настны дархлааг дэмжих зорилгоор өгч байгаа тус аминдэмийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа “Баянзүрх” нэгдсэн эмнэлэгт болж Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв,  нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, “Их төгөл” ХХК-ны Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Төгөлдөр, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Томуу, томуу төст өвчний өвчлөл ихсэхийн зэрэгцээ шинэ коронавирусын халдварын болзошгүй эрсдэл бий болсон энэ үед иргэдийн эрүүл мэндийн төлөө бүтээлч санаачлага гарган нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эмзэг бүлгийн иргэд хамгийн их оршин суудаг 2 дүүргийг сонгон аминдэм бэлэглэж байгаа тус компаний хамт олонд Эрүүл мэндийн төвийн удирдлагууд талархалаа илэрхийлж ажлын амжилт хүслээ.

 “Их Төгөл” ХХК-ний зүгээс цаашид ч энэхүү үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, бусад хувийн хэвшлийн байгууллагуудыг “ХАЙРТАЙ ХҮМҮҮСЭЭ ХАМГААЛАХ ЭХНИЙ АЛХАМ БОЛ НИЙГМЭЭ ХАМГААЛАХ..” үйл ажиллагаанд нэгдэн ажиллахыг уриаллаа.