Буцах

“Их Төгөл” ХХК-иас эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд 1000 ширхэг амны хаалт хандивлалаа

Томуу, томуу төст өвчний идэвхижил дэгдэлт болон шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулан “Их Төгөл” ХХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, тэр дундаа эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан 1000 ширхэг амны хаалтыг хандивлалаа.

“Их Төгөл” ХХК-иас “ХАЙРТАЙ ХҮМҮҮСЭЭ ХАМГААЛАХ ЭХНИЙ АЛХАМ БОЛ НИЙГМЭЭ ХАМГААЛАХ” уриалга гарган 50 гаруй сая төгрөгийн өртөг бүхий 7000 ширхэг аминдэмийг 2020 оны 01 дүгээр сард Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгсөн билээ.

Эрүүл мэндийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөө бодит тусламж үзүүлж буй "Их Төгөл" ХХК-ийн хамт олонд салбарынхаа нийт эмч,  мэргэжилтнүүдийн өмнөөс талархал илэрхийлье.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР