Буцах

АМБУЛАТОРИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙГАА ХАРЬЯА БАЙГУУЛЛАГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ, ХУВИЙН ХЭВШЛИЙН КЛИНИК-Т

 

Коронавируст “КОВИД-19” халдварын өвчлөл, нас баралт БНХАУ, БНСУ-д өдөр тутам нэмэгдэж, манай улсын хил залгаа хотуудад олноор бүртгэгдэж байгаа бөгөөд Монгол улс нь Коронавируст “КОВИД-19” халдвар зөөвөрлөгдөн орж ирэх маш өндөр эрсдэлтэй улсын тоонд тооцогдож байна.

Иймээс Коронавируст “КОВИД-19” халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа  харьяа байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн клиникт энэхүү ТҮР зөвлөмжийг хүргүүлж байна.

 

КОРОНАВИРУСТ “КОВИД-19” ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТҮР ЗӨВЛӨМЖ

 Амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа  харьяа байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн клиник нь нийслэлийн хэмжээнд коронавируст “КОВИД-19” халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний үйл ажиллагаанд энэхүү түр зөвлөмжийг мөрдөж ажиллана.

 Нэг. Халдварын сэргийлэлт, хяналтын үйл ажиллагаа

 1.1.        Эрүүл мэндийн байгууллага нь үйл ажиллагаандаа ЭМС-ын 2018 оны “Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, боловсруулах, устгах заавар батлах тухай” 505, “Халдварт өвчний тохиолдлыг тандах журам батлах тухай” А/527, 2019 оны “Дүрэм, жагсаалт батлах тухай” А/536, “Заавар батлах тухай” А/537, “Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварыг тандах заавар батлах тухай” А/539, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд, Эрүүл мэндийн Сайдын 2019 оны “Жагсаалт балтах тухай” А/59, А/45, А/81 дугаар хамтарсан тушаал болон бусад холбогдох стандарт, журмыг мөрдөн ажиллана.

1.2.        Эрүүл мэндийн байгууллага нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн халдвараас хамгаалах, аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч ажиллана.

1.3.        Эрүүл мэндийн байгууллага нь үйлчлүүлэгчид, эмч, эмнэлгийн ажилчдад амны хаалтыг тогтмол зүүлгэж, гарын эрүүл ахуй сахих (гар угаах, халдваргүйжүүлэх) боломж нөхцлийг хангасан байна.

1.4.        Үйлчлүүлэгчидтэй шууд харьцаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд заавал амны хаалт, нэг удаагийн бээлий хэрэглэж ажиллана.

1.5.        Эрүүл мэндийн байгууллага нь Коронавируст “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, өвчний үед илрэх шинж тэмдэг зэргийг сануулсан зурагт хуудас, санамж, сэрэмжлүүлэг зэргийг нүдэнд харагдахуйц газар  байршуулсан байна.

1.6.        Тухайн эрүүл мэндийн байгууллага нь үйлчүүлэгчид амны хаалт зүүх шаардлага тавих, шаардлагатай тохиолдолд амны хаалтаар хангана.

1.7.        Эрүүл мэндийн байгууллага нь үйлчлүүлж буй иргэн бүрийн биеийн халууныг зайнаас хэмжигч халууны шилийг ашиглан  дух, эгэм орчимд хэмжинэ.

1.8.        Үйлчлүүлэгчийн биеийн халууныг үзэхдээ амны хаалтыг зүүж, бээлий өмссөн байх ба дууссаны дараа гар халдваргүйжүүлэлтийг тогтмол хийнэ.

1.9.        Үйлчлүүлж буй иргэд өвчлөл гарсан оронд зорчоогүй, өвчтэй хүнтэй хавьтал болоогүй, халуунгүй, ямар нэгэн зовиургүй байгаа бол эмнэлгийн тусламж үйлчилгээ авах тасаг нэгж рүү оруулна.

1.10.     Эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтэн, ажилтнуудыг халдварын сэргийлэлт, хяналтын талаарх дотоодын сургалтад хамруулж, дадлага, сургуулилтыг хийсэн байна.

1.11.     Эрүүл мэндийн байгууллага нь эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хооллох өрөө, тасалгаагаар хангасан байх ба эмч, эмнэлгийн ажилтныг үзлэгийн өрөө болон ажлын байранд хооллохыг хориглоно.

 

Хоёр. Яаралтай тусламжийн нэгжийн бэлэн байдлыг хангах үйл ажиллагаа

 2.1.        Коронавируст “Ковид-19” халдвартай хүмүүст яаралтай тусламж үзүүлэх эм  эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж зэргийн бэлэн байдлыг хангаж, нөөцийг бүрдүүлсэн байна.

2.2.        Эрүүл мэндийн байгууллага нь хувийн хамгаалах хувцас хэрэгслийн нөөцөөр хангагдсан байна. Хувийн хамгаалах иж бүрэн хувцас хэрэгслийг холбогдох ажилтны тоо, биеийн хэмжээгээр бүрдүүлж, халдварын сэжигтэй тохиолдолд зааврын дагуу зөв аюулгүй өмсөж, тусламж, үйлчилгээг үзүүлэх бөгөөд нөхөн хангалтыг тухай бүр хийнэ. Хувийн хамгаалах хувцас хэрэгсэлд нэг удаагийн малгай, халад, комбинзон, амны хаалт, шүүлтүүртэй амны хаалт, бээлий, нүүрний хамгаалалт, нүдний шил, хормогч, усны гутал, улавч орно.

2.3.        Эрүүл мэндийн байгууллага нь ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөцийг бүрдүүлсэн байх бөгөөд орчны гадаргуугийн цэвэрлэгээ үйлчилгээ, халдваргүйжүүлэлтийг холбогдох зааврын дагуу тогтмол гүйцэтгэж, дотоодын хяналт тавина.

 Гурав. Тусгаарлах өрөөний бэлэн байдлыг хангах үйл ажиллагаа

 3.1.        Амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа  харьяа байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн клиник нь халдвартай болон халдварын сэжигтэй үйлчлүүлэгч илэрвэл түр тусгаарлах боломжийг бүрдүүлсэн байна.  

3.2.        Хэрэв тусгаарлах өрөөгүй тохиолдолд үзлэгийн нэг өрөөг тусгаарлах өрөөний зориулалтаар ашиглахаар бэлэн байдлыг хангасан байна.

3.3.        Эрүүл мэндийн байгууллага нь тусгаарлах өрөөнд ажиллах эрүүл мэндийн ажилтанг сургаж, бэлтгэсэн байна. Ажилтан нь хамгаалах хувцас хэрэгслийг зөв өмсөж, тайлж, устгаж сурсан, тусгаарлах өрөөнд ажиллах талаар мэдлэг, дадлага, туршлагатай байна.

3.4.        Тусгаарлах өрөөнд бүсийн тэмдэглэгээг стандарт журмын дагуу тэмдэглэж, халдвар хамгааллын дэглэмийг баримтална. 

3.5.        Ариун цэврийн өрөөтэй, угаалтуур хэвийн ажиллагаатай, цаасан сальфетка, шингэн саван, спиртэнд суурилсан гар халдваргүйтгэх уусмалыг хүрэлцээтэй байлгана.

3.6.        Биологийн аюултай хаягтай хогийн уутыг хөлөөр онгойлгодог хогийн саван дотор байрлуулсан байна.

3.7.        Лабораторийн болон сорьц цуглуулах, хадгалах, тээвэрлэх аюулгүй ажиллагааны журмыг баримталж, халдварын сэргийлэлт, хяналтын нөхцөл байдлыг хянаж, бэлэн байдлыг хангаж ажиллана.

 Дөрөв. Сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ 

 4.1.        Эрүүл мэндийн байгууллага нь тухайн байгууллагаар орж ирсэн бүх иргэд, үйлчлүүлэгчийн биеийн халууныг үзнэ.

4.2.        Эрүүл мэндийн байгууллагын ажилтан нь хэрэв 38 хэмээс дээш халуурсан үйлчлүүлэгч илэрвэл сэжигтэй гэж үнэлэн Эрүүл мэндийн асуумж (хүснэгт 1)

бөглүүлнэ. Эрүүл мэндийн асуумжийн 3-аас дээш асуултад “тийм” гэж хариулсан бол уг үйлчлүүлэгчид амны хаалт, нэг удаагийн бээлий өмсүүлэн үзлэгийн өрөө/тусгаарлах өрөөнд түр тусгаарлана.

4.3.        Үйлчлүүлэгчтэй харьцсан болон үзлэг хийсэн эмч, эмнэлгийн мэргэжилтэн тухайн үзлэг хийж байсан өрөөнд хамт тусгаарлагдаж, энэ тухайгаа байгууллагын удирдлагад  утсаар мэдэгдэнэ.

4.4.        Амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа  харьяа байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн клиникийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд коронавируст “Ковид-19” халдварын сэжигтэй гэж оношилсон тохиолдолд эмч үзлэгийг түр зогсоож, өрөөнөөс хүн гарах, орох хөдөлгөөнийг хориглон, өрөөнийхөө хаалгыг дотроос нь түгжин, өрөөнд байгаа бусад хүмүүст амны хаалт зүүлгэж, удирдлагад мэдээлнэ.

4.5.        Мэдээг авсан удирдлага цаашид үзлэг хийх, орох, гарах хөдөлгөөнийг зогсоож, тухайн үйлчлүүлэгчийг тус эмнэлэгт ирснээс хойш харьцсан эмнэлгийн ажилтныг тогтоох, үйлчлүүлж байгаа бусад иргэдийг бүртгэх, голомтын халдваргүйжүүлэх арга хэмжээг зохион байгуулж, сэжигтэй тохиолдол илэрсэн тухай  ХӨСҮТ-д шуурхай мэдээлнэ.

4.6.        ХӨСҮТ мэдээллийн дагуу Коронавируст “Ковид-19” халдварын сэжигтэй тохиолдолд шуурхай хариу арга хэмжээний баг ажиллан, баг нь сэжигтэй тохиолдлыг тусгаарлах тусгайлан зохицуулагдсан эмнэлэгт мэдээлж, тусгаарлах тасагт анх үзлэг хийж, хавьтал болсон эмнэлгийн ажилтны хамт шууд хүргэнэ.

4.7.        Тухайн үйлчүүлэгчээс нэг метрээс ойр байрлаж байсан хүмүүсийг хавьтал гэж үзэн мөн амны хаалт зүүлгэн сэжигтэй тохиолдлын хавьтлын бүртгэл (хүснэгт 2)-ийг хөтөлж, аль болох нийтийн тээвэр хэрэглэхгүй, өөр газраар явахгүй шууд гэртээ очих, 14 хоног өрхийн эмчийн хяналтанд байх, 38 хэмээс дээш халуурах, ханиалгах, амьсгалахад хүнд болох, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл өрхийн эмчдээ хандахыг зөвлөн явуулна.

4.8.        Амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа  харьяа байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн клиникийн удирдлага сэжигтэй тохиолдол илэрсэн тухай мэдээг НЭМГ-ын Халдварын сэргийлэлт, тандалт, хяналтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэнд 99063239, Гамшиг онцгой байдлын үеийн болон түргэн тусламжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд 99779568 дугаарын утсаар 2 цагийн дотор мэдээлэх ба хавьтал болсон байж болзошгүй эмч, эмнэлгийн ажилтан, үйлчлүүлэгчийн мэдээллийг хүснэгт 2-ын дагуу гаргаж НЭМГ-т хүргүүлнэ.

4.9.        НЭМГ нь сэжигтэй тохиолдлын хавьтлын судалгааг тухайн иргэний харьяа Өрхийн эрүүл мэндийн төвд хүргүүлэх бөгөөд хүлээн авсан өрхийн эмч 14 хоногийн турш хянана.

4.10.     Сэжигтэй тохиолдлын хавьтал гэж үзсэн үйлчлүүлэгчийн хэрэглэсэн амны хаалтыг эмнэлгийн гадна тусгайлан бэлтгэсэн шар өнгийн уут, саванд цуглуулах ба холбогдох тушаал журмын дагуу устгана.

4.11.     Амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа  харьяа байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн клиникийн удирдлага Коронавируст “Ковид-19” халдварын сэжигтэй үйлчлүүлэгчийг тээвэрлэсний дараа голомтонд хлор агуулсан бодис ашиглан халдваргүйжүүлэлт хийж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангана.

 

Хүснэгт 1

 ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУМЖ

 

2020.... сарын ......өдөр

 

1.    Овог   ......................................................

2.    Нэр  ......................................................

3.    Хүйс   Эр         Эм         /доогуур нь зурна уу/

4.    Иргэншил  ................................................

5.    Регистр   .................................

6.    Гэрийн хаяг....................................................

7.    Утасны дугаар..............................................

8.    Шаардлагатай үед холбоо барих хүний нэр, утасны дугаар .......................................................................................................

9.    Сүүлийн 14-21 хоногт халдвар бүртгэгдсэн орнуудаар зорчсон эсэх

                        Тийм         Үгүй      /доогуур нь зурна уу/

10. Тийм бол ямар орноор зорчсон ....................................................................

11. Сүүлийн 14-21 хоногт халдвар бүртгэгдсэн орнуудаар зорчсон хүнтэй хамт байсан эсэх

                        Тийм                Үгүй   /доогуур нь зурна уу/

12. Танд дараах шинж тэмдэг илэрч байвал + тэмдэг тавина уу?

 

 

Илэрсэн шинж тэмдэг

+   -

 

Илэрсэн шинж тэмдэг

+   -

1

38 0 С-ээс дээш халуурах

 

8

Хэвлийгээр өвдөх

 

2

Толгой өвдөх

 

9

Бөөлжих

 

3

Булчингаар өвдөх

 

10

Суулгах

 

4

Нүд улайх

 

11

Чичрэх

 

5

Хоолой өвдөх

 

12

Арьсны тууралт

 

6

Ханиалгах

 

13

Унтаа байдалд

 

7

Хамраас нус гоожих

 

14

Бие сулрах

 

 

АСУУМЖ АВСАН:

 

Албан тушаал                                Овог, нэр                         Гарын үсэг

........................                  ......................................              ..................................

 

 

 

Хүснэгт 2

СЭЖИГТЭЙ ТОХИОЛДЛЫН ХАВЬТЛЫН БҮРТГЭЛ

 2020 ....... сарын ...... өдөр

 

 

Огноо

Овог нэр

Нас

Хүйс

Регистр

Гэрийн тогтмол хаяг, утасны дугаар

Шаардлагатай тохиолдолд холбоо барих хүний утас

Хаана хавьталд өртсөн

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  БҮРТГЭСЭН:

  Албан тушаал                               Овог, нэр                      Гарын үсэг

........................               ......................................              ..................................