Буцах

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо.

 

 

Тус хурлаар коронавируст халдварын үед авч эрүүл мэндийн байгууллагуудад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, сар шинийн баяраар буюу 02-р сарын 23-наас 27-ны өдрүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн зохицуулах талаар холбогдох хэлтсүүдийн зүгээс танилцуулсан юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар шинэ коронавирусын халдварын нөхцөл байдал болон эрсдэлт хүчин зүйлсийн талаар цаг үеийн мэдээлэл өгч, эрүүл мэндийн байгууллагуудыг халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хяналт тандалтын үйл ажиллагаагаа эрчимжүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах тусгай горимын талаар үүрэг чиглэл өглөө.

Эдгээр өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажиллах, тэр дундаа эмнэлгийн удирдлагууд гар утсаа нээлттэй байлгах, нийслэлээс гадагш явахгүй байх, яаралтай үед товлосон цагт бэлэн байхыг сануулж, онцгой нөхцөлд ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР