Буцах

Амьжиргааны түвшин доогуур өрхөд урьдчилан сэргийлэх багц өгч байна

Шинэ коронавируст (COVID-19) халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны дагуу амьжиргааны түвшин доогуур /0-200 оноотой/ нийт 2500 өрхөд урьдчилан сэргийлэх багц олгож байна.

 

 

Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга нарт эмзэг бүлгийн иргэдэд дамжуулан өгөх урьдчилан сэргийлэх багцыг хүлээлгэн өглөө.

Халдвараас урьдчилан сэргийлэх уг багцад олон удаагийн хэрэглээний зориулалттай амны хаалт, гарын саван, витамин болон халдвараас урьдчилан сэргийлэх, амны хаалт хэрэглэхэд анхаарах зөвлөмж зэрэг багтжээ.

 

 

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар болон дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран зохион байгуулж буй тус ажил нь нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд өрнөж байгаа юм.

Урьдчилан сэргийлэх энэхүү багц нь дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээр дамжуулан амьжиргааны түвшин доогуур өрхөд олгогдох юм байна.

 

  НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР