Буцах

НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар: Иргэн бүр улам хариуцлагатай байх цаг үе ирж байна

·         Иргэн та гараа аль болох ойр ойрхон, бохирлогдсон тохиолдол бүрт сайтар савандаж угаахаас гадна үр хүүхдүүдийнхээ гарыг тогтмол угаалгах, гар халдваргүйжүүлэгч хэрэглэж сургах;

·         Онцын шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар зорчихгүй байх;

·         Шаардлагатай үед гадуур явахдаа бээлий өмсөж хэвших;

·         Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэхгүй, нүдээ нухахгүй байх;

·         Ханиаж, найтааж байгаа хүнээс аль болох хол байх;

·         Амны хаалт тогтмол хэрэглэх;

·         Түүхий ус, мөстэй ундаа хэрэглэхгүй байх

·         Бүлээн шингэн зүйлийг ихээр уух

·         Ажил, амьдралын горимыг зохицуулах

·         Ядарч, бухимдалгүй сэтгэл санаагаа тайван байлгаж, дархлаагаа дэмжих

·         Өглөө орой болон гаднаас орж ирсэн тохиолдолд сода, сармис, давс, царвангийн уусмалаас аль нэгийг сонгож, хоолойгоо тогтмол зайлж хэвших

·         Хүнтэй гар барьж мэндлэх, үнсэхээс аль болох татгалзах

·         Гар утасны гадаргууг цэвэрлэж, халдваргүйжүүлэх

·         Хүнсний бүтээгдэхүүнийг гүйцэд болгож хэрэглэх нь олон төрлийн халдвараас давхар хамгаалах боломжтой.

Мөн гудамж талбайд нус, цэр, шүлсээ хаяхгүй байх иргэн та бидний хувьд, бусдыгаа халдварт өртөхөөс сэргийлэх маш чухал хариуцлага юм шүү.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР