Буцах

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч, жолооч нар тусгаарлах байранд хүргэлтээр ажиллаж байна

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн (COVID-19)-ийн үед ажиллахаар бэлтгэгдсэн 10 багийн эмч, жолооч нар тоноглогдсон автомашинаар гадаад улсаас Монгол Улсад ирж буй өөрийн орны иргэдийг иж бүрэн халдвар хамгааллын хувцас, хувийн хамгаалах хэрэгсэлтэйгээр тусгаарлагдах шаардлагатай эмнэлэгт хүргэж өгч байна.

 

 

Дараа нь түргэн тусламжийн автомашиныг ариутгал, халдваргүйтгэлийн журмын дагуу ариутгаж халдваргүйжүүлэн ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР