Буцах

ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага нь Эрүүл мэндийн сайдын “Эрүүл мэндийн статистик мэдээллийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2013 оны 450 дугаар тушаал, Үндэсний статистикийн хорооны даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/156 дугаар тушаалаар батлагдсан А-ЭМТ-6 маягтаар улирлын мэдээ, Үндэсний статистикийн хорооны даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/150 дугаар тушаалаар баталсан Аж ахуйн нэгж байгууллагын хураангуй мэдээний маягт- (ААНБ-2)-аар жилийн эцсийн мэдээг ирүүлэх ёстой.

 Мэдээг ирүүлэх хугацаа нь тушаалын дагуу улирлын мэдээг улирал дуусаад дараа сарын 15-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа жилийн 01 сарын 01-нээс 02 сарын 25-ны дотор гаргаж ирүүлэхээр заасан байдаг.

Эрүүл мэндийн байгууллагын улирал, жилийн эцсийн орлого, зарлагын мэдээг Үндэсний статистикийн хороо эрүүл мэндийн салбарын нэмэгдэл өртгийн тооцоо, цаашлаад дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцоход, Эрүүл мэндийн хөгжлийн төв “Эрүүл мэндийн үндэсний тооцоо”-г тооцоолоход ашигладаг. Мөн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, бодлогыг хэрэгжүүлэх, Тусгай зөвшөөрлийн эрэлт, хэрэгцээг тодорхойлох, ачаалал, хүчин чадлыг судлах, хувийн хэвшилтэй холбоотой бодлого, шийдвэр гаргахад чухал мэдээлэл болдог.

Энэ оноос эхлэн жилийн эцсийн орлого, зарлагын тайланг ААНБ-2 маягтын дагуу Үндэсний статистикийн хорооны цахим програмаар авч байгаа ба 2019 оны 04 сарын 02-ны байдлаар улсын хэмжээний хамрагдалтын хувь 42.5 хувьтай байна.

Иймд 2018 оны жилийн эцсийн орлого, зарлагын тайлан ирүүлээгүй дараах нэр бүхий хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд Монгол улсын Статистикийн тухай хуулийн 3-р бүлгийн 9.6-д заасны дагуу 2019 оны 04 сарын 12-ны дотор  http://www.ehealth.mn/ цахим хаягаар орж програмыг татаж авч мэдээг ирүүлнэ үү.

Энэхүү шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Албан шаардлага хүргүүлэх, болон “Зөрчлийн тухай хууль”-ийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан, хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг  цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн, үйл ажиллагаанд нь саад учруулсан, эсхүл хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон  бол хувь хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу шийтгэл оногдуулахыг мэдэгдье.

                                                ҮСХ, ЭМХТ, НЭМГ