Буцах

ХХЭМБ болон ӨЭМТ-өөс 2019 оны 1-р улирлын орлого, зарлагын тайлан авч эхэллээ

ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ

 МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ЗАХИРАЛ НАРТ

1. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын орлого, зарлагын 2019 оны 1 дүгээр улирлын мэдээг Үндэсний статистикийн хорооны даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/156 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан ЭМТ-6 маягтын дагуу www.ehealth.mn хаягаар орж УЛИРЛЫН МЭДЭЭ А-ЭМТ-6, эсвэл http://medee.1212.mn/ хаягаар нэвтэрч 04 сарын 26-ны дотор өгнө үү.

·         ХХЭМБ-ын орлого зарлагын мэдээний жилийн эцсийн тайлангийн програмд ашигласан нэвтрэх нэр, нууц үгээ улирлын мэдээний програмд ашиглана.

·         Улирлын мэдээг үйл ажиллагааны /амбулатори, ортой, сувилал, эмийн сан г.м/ тусгай зөвшөөрөл тус бүрээр шивнэ. Шивэхдээ нэг нэвтрэх нэрээрээ ороод тусгай зөвшөөрлийн дугаарыг өөрчилж, тусгай зөвшөөрөл тус бүрээр мэдээгээ шивж илгээнэ үү.

2. ААНБ-2 тайлангаа дахин шалгаж, доорх алдаа байвал яаралтай засна уу.

2018  оны жилийн эцсийн орлого, зарлагын тайланд дараах алдаанууд гарсан байна.

·         Мөнгөн дүнг мянгачилж тавиагүй дэлгэрэнгүйгээр оруулсан.

·         Худалдаж авсан барааг борлуулсны орлоготой хэрнээ материаллаг эргэлтийн хөрөнгийн нөөц дээр дахин борлуулахаар худалдан авсан барааны хөрөнгийн нөөцгүй байна. /эмийн сан/

·         Эмнэлгүүд үйлчилгээний орлогогүй байна.

·         Үндсэн бус үйл ажиллагааны орлоготой хэрнээ борлуулалтын орлогогүй байна.

·         Мөнгөн дүн бичихгүй тохиолдолд тухайн нүдэнд 0 утга бичсэн байна.            /0 цифрийг арилгах/

 

Үндэсний статистикийн хороо

Эрүүл мэндийн хөгжлийн төв

Нийслэлийн эрүүл мэндийн газар