Буцах

1 дүгээр улирлын орлого, зарлагын тайлан авах хугацааг сунгалаа

Улирлын мэдээ авах хугацааг сунгалаа.

Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын орлого, зарлагын 2019 оны 1 дүгээр улирлын мэдээг Үндэсний статистикийн хорооны даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/156 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан ЭМТ-6 маягтын дагуу www.ehealth.mn хаягаар орж УЛИРЛЫН МЭДЭЭ А-ЭМТ-6, эсвэл http://medee.1212.mn/ хэсэгт нэвтэрч өгнө үү. 2019 оны 04 сарын 30-ны 18 цаг хүртэл тайлан авах хугацааг сунгасан тул тайлан өгөөгүй байгууллагууд яаралтай өгнө үү.

·         ХХЭМБ-ын орлого зарлагын мэдээний жилийн эцсийн тайлангийн програмд нэвтрэх нэр, нууц үгээ улирлын мэдээний програмд ашиглана.

·         Улирлын мэдээг үйл ажиллагааны /амбулатори, ортой, сувилал, эмийн сан г.м/ тусгай зөвшөөрөл тус бүрээр шивнэ. Шивэхдээ нэг нэвтрэх нэрээрээ ороод тусгай зөвшөөрлийн дугаарыг өөрчилж, тусгай зөвшөөрөл тус бүрээр мэдээгээ шивж илгээнэ үү.

·         Улирлын мэдээг програмд оруулахдаа алдаагаа сайтар шалгаж оруулна уу.

 

Үндэсний статистикийн хороо

Эрүүл мэндийн хөгжлийн төв

Нийслэлийн эрүүл мэндийн газар