Буцах

ЛАБОРАТОРИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛДЭГ ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД

Нэг. Зорилго:

 

Нийслэлийн Засаг даргаас тусгай зөвшөөрөл олгосон лабораторийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх.

 

Хоёр. Хяналт, шалгалт хийх хугацаа:

 

2019 оны 08 дугаар сарын 12 – 30 хооронд.

 

Гурав. Хяналт, шалгалтын талаар мэдээлэл өгөх хугацаа:

 

Нийслэлийн Өргөө амаржих газар /1-р төрх/-ын 2 давхарын хурлын зааланд 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 14 цагаас.  

 

Дөрөв. Шалгалтын бүрэлдэхүүн:

           

Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон тухайн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчнийг хамруулан зохион байгуулах.

 

Тав. Шалгалтын чиглэл:

-    Хяналт, шалгалтын талаар холбогдох мэдээлэл болон шалгуур үзүүлэлтийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын цахим хуудсанд 3 сарын өмнө урьдчилан байршуулах,

-    Тухайн чиглэлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөллийг цуглуулж хяналт, шалгалтыг хэрхэн гүйцэтгэх тухай мэдээллийг 3 сарын өмнө хүргэх,

-       Хяналт, шалгалтыг “клиник лабораторийн чанар, аюулгүй байдал”, “эрүүл ахуй, халдвар хяналт”-ын дэглэмийн хэрэгжилтийг үнэлэх чиглэлээр зохион байгуулна,

-    Хяналт, шалгалтыг зөвхөн лабораторийн оношилгооны чиглэлд зохион байгуулна,

-   Хяналт, шалгалтын нэгдсэн дүгнэлтийг тусгай зөвшөөрөл олгох нийслэлийн комисст танилцуулах,

-       Мэргэжил, арга  зүйн зөвлөгөө, чиглэл өгөх.

 

Зургаа. Хамрагдах байгууллага:

 

Нийслэлийн Засаг даргаас тусгай зөвшөөрөл олгосон лабораторийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага.

 

Долоо. Хяналт, шалгалтын дүнг үнэлэх аргачлал:

 

7.1 Тухайн шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаагүй тохиолдолд тал оноогоор дүгнэнэ,

7.2 Клиник лабораторийн чанар, аюулгүй байдал болон эрүүл ахуй, халдвар хяналтын дүнг тус бүрд нь гаргана,

7.3 Авбал зохих онооны 75 ба түүнээс дээш хувийн үнэлгээ авсан байгууллагыг шаардлага хангасан, 75 хүртэл хувийн үнэлгээ авсан байгууллагыг шаардлага хангахгүй гэж үнэлнэ,

7.4 Тухайн дүүрэгт ажилласан баг тайлангаа 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын асуудал хариуцсан мэргэжилтэнд тайлангийн маягтын дагуу хүлээлгэн өгнө,

7.5 Шаардлага хангахгүй байгууллага нь шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг нэн даруй арилгаж, тавьсан шаардлагыг биелүүлсэн тохиолдолд тухайн байгууллагыг 7.4-д заасан хугацаанаас өмнө дахин 1 удаа үнэлнэ.

 

Найм. Үр дүнг тооцох:

 

-       Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах,

-       Заасан байршилд байхгүй тохиолдолд зургаар баталгаажуулах,

Үр дүнг тусгай зөвшөөрөл олгох нийслэлийн комисст танилцуулах

 

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР