Буцах

Үнийн санал авах урилга

Нийслэлийн Эрүүл мэндийн газар  нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг болон 6 дугаар шүдэнд цоорлоос хамгаалах түрхлэг түрхэх ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

 Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан тендерийн баримт бичгийг тус газраас авна.

 Үнийн саналыг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 01 дүгээр хороо, Нийслэлийн засаг захиргааны 02 дугаар байр, Хангарди ордон 900 тоот, утас: 70110500/ ирүүлнэ.

 Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 11.00 цагт нээнэ.

          Дотоодын давуу эрх тооцохгүй.

 Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

  НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

 /Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 01 дүгээр хороо, Нийслэлийн засаг захиргааны 02 дугаар байр, Хангарди ордон 900 тоот, утас: 70110500/