Буцах

ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСГЭН БАЙГУУЛАХ ХҮСЭЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖИЙН АНХААРАЛД

 

Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгжийн бүрдүүлсэн материалыг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд /Дүнжингарав, Мишээл, Драгон, 6 буудал дахь Оргил худалдааны төв/ 2019 оны 10 дугаар сарын 25-наас 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийг дуустал хүлээн авна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭГЧ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

 

1.     Нийслэлийн Эрүүл мэндийн газарт гаргасан албан хүсэлт (хаяг байршил, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, утасны дугаарыг тодорхой бичих)

 

2.     Эрүүл мэндийн байгууллага байгуулахаар боловсруулсан төсөл

Төсөл нь:

-       Эрүүл мэндийн сайдын 2013 оны 145 дугаар тушаалын дагуу бичигдсэн байна.

-       Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/421 дугаар тушаалд заагдсан тэргүүлэх чиглэлээр төслөө ирүүлэхийг анхаарна уу.                                    ЖИЧ: Лаборатори, эмчилгээний гоо заслын чиглэлээр төсөл хүлээж авахгүй болохыг мэдэгдье.

 

3.     Эмийн сангийн төслийг Нийслэлийн Засаг даргын А/1018 дугаар захирамжийн дагуу зөвхөн доор заасан хороодод авахыг анхаарна уу

 

НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ШИНЭЭР

ЭМИЙН САНГИЙН ТӨСӨЛ АВАХ ХОРООД

 

Дүүрэг

Хороо

1

Сонгинохайрхан

23,24,26,31

2

Баянгол

10

3

Сүхбаатар

15,20

4

Чингэлтэй

7,8,16,17,19

5

Баянзүрх

17,23,24,28

6

Хан-Уул

5,8

7

Налайх

3,4,6,7

8

Багануур

2,4,5

9

Багахангай

-

 

Холбогдох дугаар: 11324124, 11325054

Вэб хуудас: www.ubhealth.mn

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

 

Монгол улсын хүн амын тоо